Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөө өглөө 10.00 цагаас УИХ гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарын 11 хүнийг шүүх хуралдаан эхэлсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад З.Баянсэлэнгэд холбогдох хэрэг нь Төрийн банкны хэрэгтэй холбогдолгүй гэж үзэн тусгаарлаж, түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр анги руу буцаажээ. З.Баянсэлэнгэ нь шүүх бүрэлдэхүүнээс удаа дараа татгалзах хүсэлт гаргаж, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан хэргээр буруутгагдан 30 хоногийн турш хоригдох шийтгэл аваад байгаа билээ.