Саяхан хийсэн судалгаагаар Энэтхэг улсад багаар бодоход хоёр хүн тутмын нэг нь өнгөрсөн 12 сарын хугацаанд хэн нэгэнд авлига өгсөн гэдгийг харуулжээ.
Энэтхэгийн ил тод байдал, Локал Сөрклс цахим сүлжээ зэрэг байгууллагууд хамтран авлигын эсрэг судалгаа хийсэн байна. Ингэхэд өнгөрсөн жил тус улсад авлигын хэмжээ 10 хувиар буурсан гэсэн дүн мэдээ гарсан ч иргэдийн 51 хувь нь их бага хэмжээтэйгээр ямар нэгэн байдлаар хээл хахууль өгсөн гэж гарчээ.
Судалгаанаас харахад энэтхэгчүүдийн өдөр тутмын амьдралд авлига хээл хахууль байсаар байна. Уг дүн мэдээг гаргахад 28 мужийн 20-оос нь судалгаа авсан байна. Судалгаанд оролцсон 190,000 тохиолдлын 24 хувь нь өнгөрөгч онд нэг биш хэд хэдэн удаа авлига төлснөө хэлжээ.
Хамгийн их авлига авч, өгч байгаа салбарт үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, газрын албууд багтжээ. Үүнээс гадна татварын газар, тээвэр зуучлалын хэлтэс, орон нутгийн эрх баригчид авлигад их хэмжээгээр өртдөг байна.
Эх сурвалж: www.cnn.com