СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Үхсэн бугын гэдэснээс 7 кг хог гарчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Тайландын умард нутагт байдаг Кун Сатан үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нутагшсан зэрлэг буга үхсэн байдалтай олджээ. Бугын гэдсэн дотроос долоон кг хог хаягдал олдсон тухай албаныхан мэдээлсэн байна.

. Цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнууд бугыг үхэхээсээ өмнө удаан хугацааны туршид хуванцар хог хаягдал идсэн ба хоол боловсруулах эрхтний сувгийг тагласнаас үхсэн гэж үзжээ.

 

 

Уг мэдээлэл олон нийтэд хүрсний дараа олон нийтийн цахим сүлжээнд байгальд аялж амрахдаа хогоо хаяхгүй байж хариуцлагатай хандахыг шаардсан постууд нийтлэгдсэн байна.

 

 

Энэ оны эхэнд дюгон гэх далайн аварга өвсөн тэжээлтний бяцхан үр төл хуванцар идсэнээсээ болж үхсэн юм. .

Тайланд улс нь гялгар уутны хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг. Жил бүр тус улсад 75 тэрбум ширхэг гялгар уут хаягддаг байна. Хүрээлэн буй орчны сайд ирэх оны нэгдүгээр сараас эхлэн нэг удаагийн гялгар уутны хэрэглээг зогсоохоо мэдэгджээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.