СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ нүүрс түлдэг эрчим хүчний станцуудаа түр зогсооно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Өмнөд Солонгос улс өвлийн улиралд агаарын бохирдолтой тэмцэхийн тулд нүүрс түлдэг эрчим хүчний станцуудынхаа ¼-ийг ирэх сараас эхлэн түр хугацаанд хаахаа мэдэгджээ. Ингэснээр агаарыг бохирдуулж буй нэн аюултай түвшинд хүрсэн нарийн тоосонцрын хэмжээ мэдэгдэхүйц буурна гэж үзжээ.

Тус улсын . Харин гуравдугаар сард хэд дахин их буюу 27 станцыг түр зогсоохоор төлөвлөжээ. Эдгээр сул зогсолтууд өвлийн улиралд иргэдийг эрчим хүчээр хангах хэрэгцээ шаардлагад ямар нэг өөрчлөлт оруулахгүй гэсэн байна.

Йонхап агентлагийн мэдээлснээр бусад үйлдвэрүүд нөхцөл байдлаас шалтгаалж 80 хувийн хүчин чадлаар ажиллахаар төлөвлөсөн гэжээ. . Гэвч нүүрс их хэмжээгээр түлэх нь агаарын бохирдлыг нэмэгдүүлж, хэд хэдэн хотод РМ 2,5 бохирдлын хэмжээ нэн аюултай түвшинд хүрчээ. Мөн агаар дахь нарийн ширхэгтэй тоосонцор иргэдийн эрүүл мэндэд аюул заналхийлж байна.

Эрх баригчид агаарын бохирдлын эсрэг нэн даруй арга хэмжээ авахын тулд эрчим хүчний станцуудыг түр зогсоохоос гадна тээврийн хэрэгсэл, барилга байгууламжийн талбайн үйл ажиллагаанд хяналт тавьж байна. Нүүрс түлдэг станцуудын үйл ажиллагааг хязгаарласнаар нарийн тоосонцор 44 хувиар буурна гэж тооцжээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.