БНХАУ-ын эрх баригчид өнөөдөр ӨМӨЗО-ны хойд нутгийн оршин суугч тарваган тахлаар халдварласан болохыг тогтоосон тухайгаа мэдэгджээ. Энэ нь сарын хугацаанд дөрөв дэх хүн тахлаар халдварлаж буй тохиолдол юм.
Өвөр Монголын эрүүл мэндийн хорооны илгээсэн мэдээлэлд Сизиванг хотын эмнэлэгт хэвтсэн малчин эрэгтэй тарваган тахал туссан болохыг тогтоожээ. Уг малчин тахлын голомт болсон бүс нутагт ажиллаж байсан хэмээн эх сурвалжид дурдсан байна.
Өвчтөний биеийн байдал яаралтай эмчилгээний дараа тогтвортой байгаа ба өөр дөрвөн хүнийг хөл хорионд оруулжээ.
Дундад зууны үед хар үхэл хэмээн нэрлэгдэж байсан тарваган тахал мэрэгч амьтдаар дамжин хүнд халдварладаг. Энэ сарын эхэнд Өвөр Монголын нутагт хоёр өөр тохиолдлоор гурван хүн халдварлаад байсан юм. Эдгээр өвчтөнүүд хоорондоо холбоогүйгээр, зэрлэг амьтдын мах идсэнээс халдварлажээ.
2009-2018 оны хооронд Хятадад тарваган тахал хүнд халдварласан 26 тохиолдол илэрсний 11 нь амьсгал хураасан байна.
Эх сурвалж: www.physiciansweekly.com