СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-11-28

Эрдэнэт үйлдвэрт ажилд орохын тулд мөнгө төлдөг үү?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

"Эрдэнэт" үйлдвэрт  ажилд оруулна, үйлдвэрийн фондын байранд оруулж өгнө гэх залилангийн хэрэг удаа дараа гарчээ. Энэ асуудлаар Орхон аймгийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Л.Содбилэг дараах тайлбарыг өглөө

Эрдэнэт үйлдвэрийн нэрийг ашиглан бусдыг залилсан хэрэг он гарсаар 15 бүртгэгдэн, мөрдөн байцаах тасагт шалгагдаж байгаа аж.

Тухайлбал, "Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө" гэсэн залилангийн найман хэрэгт иргэд 49.7 сая төгрөгөөр хохироод байгаа бол үйлдвэрийн фондын байранд оруулж өгнө гэсэн залилангийн долоон  хэрэгт 82.9 сая төгрөгийн хохирол бүртгэгджээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрд адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг. Шаардлагатай ажлын байрыг албан ёсны цахим хуудас www.erdenetmc.mn сайтын "Хүний нөөц - Нээлттэй ажлын байр" хэсэгт байршуулан, олон нийтэд нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалтын эцсийн шийдвэрийг шалгаруулалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг.

Мөн, Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан Хамтын гэрээний дагуу, үйлдвэрт 20 ба түүнээс дээш жил ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь үүссэн ажилтны хүсэлтийг үндэслэн мэргэжлийг залгамжлуулах зорилгоор төрсөн нэг хүүхдийг мэргэжил, эрүүл мэндээр тэнцсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулдаг журамтай юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.