СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-10-17

“Ханару” маркет хүнсний бүтээгдэхүүнийхээ шошгыг засан борлуулж байжээ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
6 жилийн өмнө

хадгалах хугацаа дууссан болон он засаж янзалсан 45 нэр төрлийн 1541 ширхэг 22 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг битүүмжлэн саатуулжээ

НМХГ-ын хурлын танхимд хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгыг засварлаж, худалдаанд гаргаж байсантай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Иргэнээс ирсэн гомдлын дагуу аравдугаар сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн Хяналтын газрын хүнсний чанар стандарт, эрүүл ахуй халдвар хамгааллын улсын байцаагчид.

Харин аравдугаар сарын 15-нд гомдол гаргагч дахин мэдээлэл өгсний дагуу улсын байцаагчид тус компаний агуулах болон минимаркетад шалгалтыг дахин хийжээ. Шалгалтын явцад БНСУ-аас импортоор оруулж ирдэг хүнсний бүтээгдэхүүний он, сар, өдрийг болон хугацааг хуурамчаар засварласан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийдэг нь тогтоогджээ.  

Илэрсэн зөрчлийн дагуу хадгалах хугацаа дууссан болон он засаж янзалсан 45 нэр төрлийн 1541 ширхэг 22 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг битүүмжлэн саатуулжээ. Мөн

“Ханна Март” XXK-аас нэр бүхий 14 хоол үйлдвэрлэлийн газарт нийлүүлсэн хоол амтлагч болон хүнсний бүтээгдэхүүний татан авалт хийх мэдэгдлийг хүргүүлжээ. Мөн гэмт хэргийн шинжтэй зөрчлийг цагдаагийн газарт албан ёсоор мэдэгдэж албан бичиг хүргүүлжээ.

Хамгийн сүүлд 2017 онд Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас “Ханару” мини маркетад шалгалт хийж байхад зөрчил илрээгүй аж. Харин улсын байцаагчдын хийсэн шалгалтын дараа зөрчилтэй бараа бүтээгдэхүүнээ лангуун дээр ил гаргаж тавьдаг гэдгийг хэллээ. Дээрх ил тавьсан зөрчилтэй бараа бүтээгдэхүүний хувьд гарал үүслийн бичиг болон гаалийн баримтгүй бараа бүтээгдэхүүн оруулж ирэн борлуулж байжээ.

 Мөн үйлчлүүлэгч, хэрэглэгчид бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа хаяг шошгыг анхааралтай хандахыг НМХГ-аас анхаарууллаа. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.