СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

З.Баянсэлэнгэ, Сун Гуан Чин, Д.Баярсайхан нарын 11 хүнийг шүүх хурал үргэлжилж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөө өглөө 10.00 цагаас УИХ гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ, “Шинжаан шинфа” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага Сун Гуан Чин нарын 11 хүнийг шүүх хуралдаан эхэлсэн.

Мөн Төрийн банкны Ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Баярсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн буюу 2017 оны зургадугаар сарын 23-нд БНХАУ-ын “Шинжан шинфа” компанид 20 тэрбум төгрөгийн зээлийг олгосон гэх хэргээр буруутгагдан шүүгдэж байгаа аж.

Ташрамд хэлэхэд, “Шинжан шинфа” ХХК-д 20 тэрбум төгрөгийн зээлийг олгох шийдвэрийг Төрийн банкны удирдлагууд ердөө ганцхан өдрийн дотор шийдвэрлэсэн байдаг бөгөөд уг зээлийн барьцаанд зах зээлийн үнэлгээ нь ердөө 300 гаруй сая төгрөг хүрэх орон сууцыг тавьсан байдаг аж. Харин ганц өдрийн дотор Төрийн банкнаас гаргуулж авсан, 20 тэрбум төгрөгийн зээлээ “Шинжан шинфа” ХХК нь төлөөгүйгээс болж уг асуудал шүүх цагдаад хүрээд байгаа аж. “Шинжан шинфа” ХХК-ийн албан тушаалтан болох  Сун Гуан Чин, Төрийн банкны Ерөнхий захирал асан Д.Баярсайхан, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нар холбогдох хэрэг чухам ямар сэжүүрээр хоорондоо холбогдсон нь одоогоор тодорхойгүй байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.