СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2019-11-25

“Эрдэнийн гэрэлт судар ба Мандухай охин" жүжгийг ирэх Мягмар, Лхагва гарагт дахин үзэх боломжтой

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

“Эрдэнийн гэрэлт судар ба Мандухай охин" жүжгийг арваннэгдүгээр сарын 26, 27-ны бүх нийтийн амралтын өдрүүдэд Монголын Хүүхдийн Ордны тайзнаа үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ.

"Ач тусын тухай үлгэрүүд" цуврал номоороо танил болсон өгөөмөр охин Өэлүн, тусч охин Бөртэ, эрдэмт охин Сорхугтани, сониуч охин Есүгэн, цэцэн охин Мандухай гэсэн 5 дүр ийнхүү тайзнаа амилжээ.

Уг жүжгийн нээлтийг өнгөрсөн сурагчдын амралтаар хийжээ.

Хүүхдүүдэд бага наснаас нь түүх уламжлалыг таниулах, тэдэнд бусдыг хайрлах, байгалийг танин мэдэх, ёс заншлаа дээдлэх ухагдахууныг суулгахад жүжгийн зорилго оршиж байна.

“Эрдэнийн гэрэлт судар ба Мандухай охин" найман үзэгдэлт адал явдалт хүүхдийн жүжигт 5 хатдын бага насны дүрүүд нэг дор гардаг. Муу санаат хар хүчний өөрийн болгохоор хайж байсан шидэт гэрэлт судрыг Мандухай охин олж, хар муу санаатнуудын атгаг санааг хязгаарласнаар тэдэнд хөөгдөн, цаг хугацаагаар аялна. Энэ үедээ бусад хатадтай найзлан тэрхүү шидэт судрын учрыг тайлж, дайснаа дарсан тухай үйл явдал гардаг.

Тус бүртээ ном болон хэвлэгдсэн зохиолч Э.Эрдэнэцэцэгийн 5 үлгэрийн зохиолыг З.Сумъяабазар, Н.Ариунболд нар жүжгийн зохиол болгон шинэчилсэн ба, найруулагчаар нь Н.Ариунболд, туслах найруулагчаар Б.Ган-Өлзий ажиллажээ.

Мөн Монгол Улсын Морин Хуурын Чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан жүжгийн хөгжмийг бичиж, ерөнхий зураачаар Б.Бат-Эрдэнэ, бүжиг дэглээчээр Т.Ганбаяр нар ажиллаж, “Алтан тайз” продакшны жүжигчид тоглох юм.

Тасалбарын үнэ 15 мянган төгрөг бөгөөд жүжиг 60 минут үргэлжилнэ.

 
Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.