БНХАУ-ын Зежиан мужийн Люжоу хотоос ирсэн Зу гэгч эрэгтэй сарын өмнө халуун ногоотой халуун тогооны шөл уухаар хонь, гахайн мах худалдаж авчээ. Үүнээс хойш хэд хоногийн дараа толгой нь эргэж, тархиар нь хатгуулж өвдөх болсон байна. Нэг шөнө унтаж байгаад татаж, саажин эмнэлэгт хүргэгджээ.
46 настай барилгын ажилчин ойролцоох эмнэлэгт хүргэгдсэн ч мөнгө үрэхгүйн тулд буцсан байна. Гэтэл түүний биед илэрсэн зовиур арилаагүйн дээр улам ихээр саажиж эцэст нь Зежианы их сугуулийн эмнэлэгт ирж, MRI бичлэгт оруулахад тархин дотроос нь өт илэрчээ.
Тархи нь өтсөн байсан эрэгтэй хэдэн долоо хоногийн өмнө халуун тогооны шөл идсэн гэдгийг сонссон эмч нар гахай аль эсвэл хонины мах өтсөн байсан бөгөөд дутуу чанаж болгосон тул хоол боловсруулах эрхтэнд наалдаж нэвчсэн байх магадлалтай гэж үзсэн байна. Өвчтөний ярьснаар махаа идэхдээ дөнгөж дүрээд авсан тул гүйцэд болоогүй, шүүс нь ялгарсан байсан гэжээ.
Эмч нар түүний тархинаас өтнүүдийг түүж, өвчин зовиурыг нь багасгажээ.
Эх сурвалж: www.cnn.com