Улсын драмын эрдмийн театр энэ оны хоёр дахь шинэ уран бүтээлийнхээ нээлтийг К.Людвигийн бүтээл "Оддын өвчин" инээдмийн жүжгээр эхэлж буй.
Түүний зохиож, найруулсан жүжгүүд нь Бродвейн театрын тайзыг эзэгнэж, Холливудын дэлгэцийг үргэлж дүүргэж байдаг билээ. Тус театрын уран бүтээлчид түүний “Гол дүрийн амрагууд” инээдмийн жүжгийг 2012 оны дөрөвдүгээр сард анх үзэгчдэд толилуулж байв.
Ийн "Оддын өвчин"-ийг Д.Нацагдоржийн нэрэмжит тайзнаа 11 сарын 15-нд үзэгчдийн хүртээл болгох нь ээ. Уг жүжгийг найруулагч Ч.Түвшин найруулж, орчуулагчаар нь уран сайхны удирдагч УГЗ Н.Ганхуяг, зураачаар нь С.Ариунболд ажиллаж, хөгжмийг нь УГЗ Г.Энхбаяр бичжээ.