СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ даяар шуурч, Талархлын баярын зочдыг аяллаа хойшлуулахыг уриалав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

АНУ-д жил бүрийн 11 дүгээр сарын дөрөв дэх долоо хоногийг Талархлын баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдөр найз нөхөд, гэр бүлээрээ цуглаж оройн зоог барин талархсан сэтгэлээ илэрхийлдэг боловч.

Тус улсын Уэст Коастаас Мидуэст хүртэл бүс нутаг даяар онц аюултай цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тул сая сая иргэнийг нислэг, аяллаа түр хойшлуулахыг уриалсан байна. Эх сурвалжуудын дурдсанаар 32 мужийн нутаг дэвсгэр цаг агаарын ноцтой үзэгдэлд өртөхөөр байгаа юм.

 

 

Баруун хэсгийн мужуудад эргийн дагуу бороо орж, уулархаг бүсэд цасаар шуурч, зарим газарт гэрэл цахилгааны эх үүсвэргүй болжээ. Нью-Йорк хотын захирагч Билл дэ Бласио цасан шуурга Талархлын баярын өдөр болдог Мэсигийн баярын жагсаал дахь нисдэг бөмбөлгүүдийг унагах хэмжээнд хүртэл хүчтэй шуурахгүй байгаасай хэмээн мэдэгдсэн байна.

 

 

Баярын жагсаалд оролцуулах агаарын бөмбөлгүүд секундэд 10 метр хүртэл шуурахад аюулгүй ч цаг агаарын байдал хэрхэх нь тодорхойгүй байгаа юм. 1997 онд Мэсигийн Талархлын баярын жагсаалын үеэр малгайтай муурын бөмбөлөг хийсч унан дөрвөн хүнийг бэртээж байжээ.

 

 

Цаг уур судлаачид Талархлын баярын өмнөх шөнө Сан Франциско, Чикаго, Клийвлэндэд салхи 15 метр секундэд хүрэх ба улс орон даяар 90 сая хүн цаг агаарын онц үзэгдэлд өртөнө гэж сэрэмжлүүлж байна. Лхагва гарагийн байдлаар 300,000 орчим айл, албан байгууллага тоггүй болжээ.

 

 

Эх сурвалж: www.cnn.com, www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.