СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох эсэхийг хэлэлцэнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Улсын их хурлын чуулган өнөөдөр 15 цагт хуралдана. Мөн Төрийн байгуулалтын болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2019.11.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/-ийг тус тус хэлэлцэнэ. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.