ОХУ-аас Монгол Улсад цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийлүүлж байгаа сургууль, байлдааны МиГ-29 дөрөв дэх үеийн тийрэлтэт онгоцыг хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр боллоо.
Уг ажиллагаанд Монгол Улсын ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч хошууч генерал Р.Сүхбат, ОХУ-ын Агаар сансрын хүчний ерөнхий командлагч хошууд генерал П.Саберович нарын албан тушаалтнууд оролцсон байна.
Монгол Улсад нийлүүлж буй МиГ-29 байлдааны онгоц нь 18,000 метрийн өндөр, 1500км/цагийн хурдтайгаар нисэх хүчин чадалтай, холын болон ойрын зайд байг устгах чадалтай шилдэг агаарын зэвсгүүдийн нэг юм.