Монгол Улс хаант засаглалыг халж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны түүхт 95 жилийн ойг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа боллоо. Уг үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар оролцжээ.