СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ерөнхийлөгч Х.Баттулга: Бүхний түрүүнд Монголын эрх ашиг, ард түмний ирээдүйн сайн сайхан эрэмбэлэгдэх учиртай

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 

Тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ёсчлох үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ:

Монголчуудаа, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхт энэ өдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан уг эхийг нотлон баталгаажууллаа. 1992 оны ардчилсан, шинэ Үндсэн хуулийг орчин цагийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд тохируулан өөрчлөх асуудлыг Монголын олон нийт, улс төрийн хүрээнд сүүлийн 11 жилийн турш хэлэлцэж, дөрвөн удаа нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьсан байдаг. Энэ удаагийн УИХ Үндсэн хуульд эрс өөрчлөлт оруулж чадаагүй боловч урагш алхаж чадсан. Уг нь нэг мөр шийдэх олон асуудал байсан боловч олгиархи, цөөнхийн  эрхшээлд багтсан бүлэглэлүүдийн явуулгаар бүтэн урагш алхаж чадсангүй.

Бид сонгуулийн тогтолцоогоо оновчтой болгож чадсангүй. Жалга довны төлөөлөл байх үзэл санаа нь амь бөхтэй үлдэж чадлаа. Гэхдээ л чамлахаар чанга атгах цаг ирлээ. Үгүй бол бид дахиад найман жил хүлээхэд хүрнэ.  Улс орны хөгжил тэр хугацаагаар саарч, нийгмийн зохицуулалт цаг үеийн шаардлагаас хоцрон сугарч үлдэх болно. Төр улс орныг удирдах, зохицуулах чадвараа бүрэн алдах нөхцөл бүрдээд байсан тул улс орны эрх ашгийн эн тэргүүнд тавьж, Үндэсний эрх ашгийг бүхнээс дээгүүр эрэмбэлэх зарчмын үүднээс, Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг ёсчлох нь зүйтэй гэж үзлээ. Бүхний түрүүнд Монголын эрх ашиг, ард түмний ирээдүйн сайн сайхан эрэмбэлэгдэх учиртайг хэн ч, хэрхэвч мартаж болохгүй. Иргэн бүр унштугай, ухаартугай, дагатугай гэв.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.