СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2019-11-26

Шигшмэл 128 бөхийн барилдаан Буянт-Ухаа спорт цогцолборт болно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

 

Хаант засаглалаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны түүхт 95 жилийн ой, Их Эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ойд зориулсан шигшмэл 128  бөхийн барилдаан маргааш 14.00 цагаас Буянт-Ухаа спорт цогцолборт болно.

Чансаа эрэмбээрээ Цагаан сарын бөхийн барилдааны дараа бичигддэг энэхүү бөхийн барилдааныг 1986 онд анх зохион байгуулж, 1990 оноос хойш уламжлал болгон зохион байгуулдаг болжээ.

Улс тунхагласны ойн барилдаанд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, даяар дуурсагдах, далай, даян, дархан аварга Б.Бат-Эрдэнэ зургаан удаа түрүүлж байсан бол Монгол Улсын аварга Ч.Санжаадамба таван удаа түрүүлжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.