Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 11.40 цагт Төрийн ордны есөн хөлт тугт танхимд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг ёсчилж, гарын үсгээ зураг ёслолын ажиллагаа болно.
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоох зорилготой 1992 оны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ 36 удаа 105.9 цаг хэлэлцэж, 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр 100 хувийн саналаар баталсныг ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ёсчилж байна.
Дөрөвдүгээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд нийт 306 мянган санал, эрдэмтэн судлаачдаас 60 гаруй санал авч, улс орон даяар төслийн танилцуулгыг явуулсны үндсэн дээр батлаад байгаа билээ.