Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг нийгмийн халамжийн газраас үзүүлдэг. Тэгвэл энэ сард уг үйлчилгээ үзүүлэх 66 газрыг шинэчлэн баталсан байна. Уг жагсаалтаас харахад нийслэлийн хэмжээнд түр хоноглох зургаан газар албан ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дээрх газруудад тэнэмэл, гэр оронгүй, хүчирхийлэлд өртсөн гэх хүмүүс ирж хоноглодог ажээ.
Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд дор дурьдсан иргэн, өрх хамаарна.
A. Ахмад настан
B. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
C. Хүнд нөхцөлд байгаа хүүхэд
D. Хүчирхийлэлд өртсөн иргэн
E. Байнгын асаргаа шаардлагатай иргэн
F. 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон иргэн 18-24 насны иргэн. 3 ба түүнээс дээш тооны бага насны
G. /14 хүртэлх насны/ хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/
Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрх, иргэн халамжийн үйлчилгээнд хамрагдахад дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.
А. Үйлчилгээнд хамрагдахыг хүссэн тухай өргөдөл
Б. Иргэний үнэмлэх /16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ/, хуулбарын хамт
Жич: Иргэн холбогдох материалаа бүрдүүлэн сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө.
- Төрөлжсөн асрамжийн үйлчилгээ
Төрөлжсөн асрамжийн үйлчилгээ дараахь төрөлтэй байна.
Ахмад настны асрамжийн
Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрамжийн
Хүнд нөхцөлд байгаа хүүхдийн асрамжийн
Үйлчилгээнд дор дурьдсан иргэн хамаарагдана.
Тэжээн тэтгэх хүүхэд, төрөл, садангүй, бие даан амьдрах чадваргүй ганц бие эсхүл тэжээн тэтгэх үүрэгтэй этгээд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх чадваргүй болох нь тогтоогдсон бөгөөд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй ахмад настан.
Мэргэжлийн үйлчилгээ, тусгай нөхцөл шаардагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн.
Хүнд нөхцөлд байгаа, эсхүл байнгын асрамжид байдаг хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхэд
Гурав ба түүнээс дээш ихэр хүүхэд
Иргэдийг улсын болон орон нутгийн асрамжийн газарт хүлээж авахдаа дор дурьдсан баримтыг бүрдүүлнэ.
А. Аймаг дүүргийн Засаг даргын шийдвэр
Б. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын болон аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн зөвшөөрөл
В. Аймаг, хот, дүүргийн нэгдсэн эмнэлэгийн эмч нарын /сэтгэл мэдрэл, арьс өнгө, сүрьеэгийн гэх мэт/ хяналтын комиссын шийдвэр.
Г. Хурц архаг, халдварт өвчингүй гэдгийг баталсан лабораторийн шинжилгээнүүд
Д. Хоёр хувь зураг
Е. Асрамжийн газарт асрамжлуулахыг хүссэн хүний хувийн өргөдөл.
ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООНД ТҮШИГЛЭСЭН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХЭЭР 2019 ОНД ГЭРЭЭ БАЙГУУЛСАН АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТ /ЭНД дарж танилцана уу/