БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний ажлын алба дэлхийн Католик сүм хийдийн тэргүүн Ромын пап Францисыг хоёр Солонгосын зэвсэггүйжүүлсэн бүсэд айлчилж, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзахыг урьжээ.
Мүн Жэ Ин Ромын папыг Умардын удирдагчтай уулзахыг анх удаа урьж буй биш юм. Тэрээр урьд өмнө хэд хэдэн удаа урилга явуулсан боловч хараахан уулзалт товлоогүй билээ.
Энэ удаад Ромын папыг энэ сарын 26-ны өдөр буюу маргааш Япон улсад хийх айлчлалынхаа дараа Солонгосын хойгт хүрэлцэн ирэхийг урьжээ. Урилгыг өнгөрсөн долдугаар сард, түүнээс өмнө өнгөрсөн жилд ч удаа дараалан илгээсэн боловч Ватикан хүлээж авсан талаар баттай хариу өгөөгүй байна.
Хэрэв энэ удаад пап урилгыг хүлээж авбал тэрээр Япон дахь айлчлалаа өндөрлөөд хоёр Солонгосын дундын зэвсэггүйжүүлсэн бүсэд Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзах юм.
Эх сурвалж: www.dailypress.com