СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Линдагийн Пол МакКартнийн тухай бичсэн хайрын захидлууд

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Алдарт Бийтлз хамтлагийн дуучин, дуу зохиогч, хөгжимчин, продюссер Пол МакКартнийн анхны гэрлэлт 30 орчим жил үргэлжилсэн байдаг. Түүний анхны эхнэр Линда МакКартни 1960-аад оны үед Полтой болзож байгаа гэдгээ баяр жаргалтайгаар мэдэгдэж байсан түүхтэй.

Тэд 1969 онд гэрлэсэн ч 30 жилийн дараа буюу 1998 онд Линда харамсалтайгаар хорт хавдрын улмаас амьсгал хураахад Пол жилийн турш уйлж гашуудсан гэдэг. .

1967 онд Линда Полтой болзож эхэлсэн тухай найздаа захидлаар хэлжээ. Линдагийн найз дуучин, хөгжимчин Мики Энтони “Тэр Лондонд ирсэн даруйдаа надтай хамт байдаг байсан. Удалгүй тэр өчигдөр намайг хэнтэй болзсоныг таа даа гэж асуусан. Түүний ярьснаар Пол МакКартнитай болзсон бөгөөд үнэхээр сайхан үдэш байсан тухайгаа надад хэлсэн юм. Пол яг л цагаан өнгийн туулайтай адилхан санагдсан болохоор маргааш нь цагаан туулай авч илгээсэн. Тэр өдөр дахин утас дуугарч Пол цагаан туулай бэлэглэсэнд талархлаа илэрхийлж, дахин оройн хоол хамт идэж болох уу гэж Линдаг урьсан юм” хэмээн өгүүлжээ.

Энэ бол тэдний анхны болзоо, хайр дурлалын эхлэл байжээ. Харин МакКартни эхнэрийнхээ тухай дурсан санахдаа 1967 оны тавдугаар сард Лондоны Соход байдаг Bag O’Nails шөнийн клубт анх удаа уулзахад хормын төдийд л татагдсан тухайгаа өгүүлсэн байна.

 

 

Британийн дуучин, продюссер Мики Энтони гэрээ нүүлгэж байгаад найз Линдагийнхаа түүнд зориулан бичиж илгээсэн гурван ч захидлыг олжээ. .

Энтони, Линда нар хоёр жил орчимд хугацаанд нөхөрлөж Линда Бийтлзийн орчинд хөл тавьснаар харилцаа нь хөндийрсөн ч Мик Жэггертэй уулзаж цочирдсон талаараа, чөлөөт гэрэл зурагчин болохоор ажлаасаа гарсан тухайгаа, Тина Төрнер, Мич Райдер зэрэг алдартнуудын зургийг авах болсон тухайгаа захидалдаа хуваалцжээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.