Энэ сарын 26, 27-ний өдрүүдэд бүх нийтийн амралт тохиож байна. Учир нь энэ сарын 26-нд Улс тунхагласны баяр, 27-нд Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байгаа юм.
Эдгээр өдрүүдэд бүх нийтээрээ амрахаас гадна автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна. НИТХ-ын тогтоолд дугаарын хязгаарлалт амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд үйлчлэхгүй, зөвхөн ажлын өдрүүдэд үйлчилж байхаар заасан байдаг.