СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-11-25

2020 онд газрын төлбөрийн орлогоос 82.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Нийслэлийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл байлаа. Танилцуулгыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч А.Энхманлай хийв. аж.

Харин . “2019 онд иргэд, олон нийт газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн барьцааны лавлагаа, газар болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээ, мэдээллийг авах боломжийг бүрдүүлсэн “Газрын биржийн цахим төв”-ийг нээж, цахим системээр газрын эрхийн дуудлага худалдааг зохион байгуулсан. Ирэх онд Газрын биржийн үйл ажиллагааг өргөжүүлж, газрыг эрэлт хэрэгцээ, зориулалт, хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд нийцүүлэн хөгжүүлэлт хийдэг, газар олгох үйл ажиллагааг цахимаар тэгш, хүртээмжтэй, шударга зохион байгуулах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх замаар төсвийн орлогыг бүрдүүлэхээр төлөвлөжээ.

. Ингэхдээ хаана, ямар байршилд, ямар зорилгоор ашиглахын тулд иргэн, аж ахуйн нэгжүүд газар авах сонирхолтой байгааг урьдчилж санал аваад, хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдахаар бол  тэдгээр байршлуудад газрын эрхийн дуудлага худалдаа зохион байгуулах учраас төлөвлөсөн төсвийн орлогоо бүрдүүлэх боломжтой гэж харж байгаа.

Мөн Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь “Нэг хот-Нэг стандарт” зорилтын хүрээнд хотхон, хороолол орчимд газар зохион байгуулалт хийх замаар иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах орчныг сайжруулах, нэг хүнд ногдох ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилго тавьсан. Улаанбаатар хотод ногоон байгууламжгүй, явган хүний замгүй, автомашины зогсоолгүй орон сууцны барилгууд нэг дор олноор баригдаж байгааг ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэхээр зорьж байна” хэмээн нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч А.Энхманлай танилцуулгадаа онцолсон. Энэ асуудалд зөвлөлийн гишүүд саналаа хэлж, нэгтгэснээр ИТХ-д өргөн барихаар  боллоо.  

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.