Ай Вэйвэй бол Хятадын Засгийн газраас тэрсүүд үзэлтэн нэр авч, хоригдож байсан хэдий ч уран бүтээлээрээ дэлхийд танигдсан алдартай зөгнөлт уран бүтээлч. Хятадын Засгийн газар уран бүтээлчийг суллаж, бичиг баримтыг нь эргүүлэн өгснөөс хойш өнгөрсөн хугацаанд Германд ажиллаж амьдарч байжээ.
Европын хэт барууны үзэлтнүүд Африкаас Газар дундын тэнгисийг гатлан ирэх цагаачдыг хүлээж авахаас эрс татгалзсан. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексикийн цагаачдаас хамгаалж хилийн дагуу хана барихаа амласан.
Гэвч “Америк бол дүрвэгчдийн орон” гэж Ай Вэйвэй хэлжээ.
Ай Вэйвэй: “Бид бүгдэд хүнд цаг үе ирдэг. Хүнд үе болгонд тусламж хэрэгтэй байдаг шүү дээ. АНУ-д байгаа хүн бүр дүрвэгчид. Түүхэндээ ч тийм. Энэ газар нутаг дээр үндэслэж ургасан хүн байхгүй. Тиймээс хүмүүнлэг байж, нүүн дүрвэж байгаа хүмүүстэй амархан ойлголцдог. Гэхдээ дүрвэгчид хаанаас ирснээ мартчихдаг”
Хятадын уран бүтээлч цаашид Нью-Йоркт шилжин ирж амьдрахаар болжээ. Түүний уран бүтээлийн үзэсгэлэн “Ай Вэйвэй: Амьдралын хүрд” нэртэйгээр Нью-Йоркийн Маркиано урлагийн санд тавигджээ. Хулсыг амилуулан ур дүйгээ шингээж, 300,000 ширхэг цайны гүцийг хагалж дөрвөлжлөн өрсөн байна. Энэ бол хэзээ ч ам нээж чадахааргүй болсон иргэдийн төлөөлөл гэжээ.
Ай Вэйвэй 1980-аад оны үед анх АНУ-д ирснээр уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн байна. “Би энд анх ирэхдээ 30 доллар гартаа атгасан, Англи хэл мэддэггүй ядуу оюутан байлаа. Тэгээд би ажиллаж эхэлсэн. Цэцэрлэгч, мужаан, айлын зарц хийж байсан” гэж дурсжээ.
Эх сурвалж: www.cnn.com