СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2019-11-25

"Чойжин ламын сүм" музей дэлхийн яаралтай хамгаалах шаардлагатай 25 барилгын нэгээр шалгарлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 

World Monuments Fund /WMF/-ээс энэ сарын 24-нд 2020 оны яаралтай хамгаалагдах шаардлагатай барилгуудын жагсаалтыг танилцуулсан байна. . YIII Богд хааны төрсөн дүү Лувсанхайдав нь “Чойжин лам” гэдэг нэрээр олонд танигдсан хүн байсан бөгөөд тус сүм нь түүний нэрээр нэрлэгдэж, 1904-1908 онд барьж байгуулсан тухай энд дурджээ.

Дэлхий дахинаа яаралтай хамгаалах шаардлагатай 25 түүхэн дурсгалт барилгын жагсаалтын дэлгэрэнгүй ЭНД ДАРЖ үзнэ үү.

Монголын Урлагийн Зөвлөл, М Си Эс группийн хамтран хэрэгжүүлж буй “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүмийн хадгалалт хамгаалалтын төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Уг төслийн багаас World Monument Watch хөтөлбөрт Чойжин ламын сүм музейг нэр дэвшүүлснийг World Momument Fund буюу Дэлхийн хөшөө дурсгалын сангийн бие даасан шинжээч-олон улсын экспертүүд дэмжиж,

World Monuments Watch 2020 хөтөлбөрт шалгарсан 22 улсын 25 дурсгалт газрууд нь хотжилт, хэт барилгажилт, гэнэтийн осол, байгалийн гамшиг, буруу менежмент, улс төрийн үймээн самуун, мөргөлдөөний улмаас эрсдэлд ороод буй юм.

Энэ жилийн хөтөлбөрт Парисын дарь эхийн сүм, Чили улсын Rapa Nui үндэсний парк, Перу улсын Инкачуудын ариун хөндий, АНУ-ын Bears Ears дурсгалт газар, Энэтхэгийн Декан өндөрлөгийн уламжлалт усны систем, Бирмийн уламжлалт фермын барилгууд, Иракийн Mam Rashan сүм, Узбекистаны Бухарын еврейчүүдийн эртний сууц, Пакистаны Anarkali зах, Катманду хөндийн Chivas Chaityas, Египтийн Alexan ордон, Японы Inari-yu барилга, Испаний Axerquía ордон зэрэг дурсгалт газрууд сонгогдсон байна.

Эдгээрийн адил Чойжин ламын сүм музей нь хотжилт, хэт төвлөрөл, бодлогогүй төлөвлөлт, хөрөнгө санхүүгийн гачигдлаас болж эрсдэлд орсон түүх соёлын дурсгалт газрын нэгээр сонгогдож дэлхий нийтийн анхаарлын төвд орж, олон улсын тусламж хандив, соёлын өвийн сэргээн засварлалтын мэргэжилтнүүдээс техникийн туслалцаа авах боломж бүрдлээ.

World Monuments Watch хөтөлбөр 1996 оноос хэрэгжиж эхэлснээсээ хойш Дэлхийн хөшөө дурсгалын сангаас 110 сая ам доллар бусад ивээн тэтгэгчдээс 300 сая ам долларыг нийт 135 орны 836 түүх соёлын дурсгалт газруудын төсөлд зарцуулсан байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.