Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 396 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл хүлээн авчээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртэн, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт гурван хүний амь нас хохирсон байна.
Бямба гарагт 00:30 цагийн орчимд Дундговь аймаг Дэлгэрцогт сум 2-р баг Төгсийн хонхор гэх газар асфальтан замд Beiben маркийн ачааны автомашин Hyundai Avante маркийн автомашинтай мөргөлдөж жолооч 46 настай, эрэгтэй Г нас баржээ.
Мөн өдрийн 01:10 цагийн орчимд Өмнөговь аймаг Гурвантэс сумын 3-р баг “Жигдэний даац” гэх газар шороон замд Dayun маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, зорчигч 56 настай, эрэгтэй Б нас барсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.