СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Шинэчлэх хөдөлгөөнөөс С.Эрдэнийг огцрохыг шаардаж, хүлээн авахгүй бол шинэ нам байгуулахаа мэдэгдэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Эгэл жирийн гишүүдээ "МАН-ын мөнгөний хүн" гэж доромжилж, цагдаад өгч, эрүү үүсгүүлэн зовоодог. Өөрийн хамаатан садан, ах, эгч нараа намын Удирдах түвшинд суулгасан. ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэгийн эхнэрийг АН-ын санхүүгийн албаны даргаар тавьсан, одоо нэр дэвшүүлэхээр явж байгаа учир АН-ын Шинэлчлэх хөдөлгөөнөөс шаардлага тавьж, огцрохыг шаардан, хэрэв хүлээн авахгүй бол шинэ нам байгуулахаа өнөөдөр хэвлэлийн хурлаар мэдэгдлээ.  

Ардчилсан намын Шинэчлэлийн хөдөлгөөн намын дарга С.Эрдэнэд дараах шаардлагыг хүргүүлж байна. 

Шаардлагадаа:
1. АН-ын дарга С.Эрдэнэ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сөрөг хүчний үүргээ хэрэгүүлж чадаагүйгээр үл барам УИХ-ын гишүүдээ бүлэглэлийнхээ явцуу эрх ашигт үйлчлээгүйн төлөө намаас хөөж, намаа хоёр хуваалаа.
2. С.Эрдэнэ Капитал банк, нийгмийн даатгалын хэргүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн газар, Найрамдал зуслангийн газрыг шамшигдуулсан зэрэг олон гэмт хэргүүдтэй нэр холбогдож, хамгийн муу улс төрчдийн жагсаалтыг тэргүүлж байна. Үүнийг даган АН-ын нэр хүнд улам бүр унаж байна.
3. С.Эрдэнэ УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг 100 сая төгрөг төлөхийг тулгалаа. Гэвч энэ нь намын дүрмээ зөрчөөд зогсохгүй, МАН-ын "60 тэрбумын схем"-ийг хэрэгжүүлэхээр оруулж ирж байна. Энэ бол АН МАНАН бүлэглэлийн сүүлчийн хоргодох байр болгож байгаа хэрэг юм.
Иймд АН-ын дарга С.Эрдэнэ удаа дараагийн алдаатай шийдвэрүүдээ эргэн харж, засах, улмаар 11-р сарын 29-ний дотор албан тушаалаасаа огцрохыг шаардаж байгаа ажээ. Шаардлагыг биелүүлэхгүй бол Шинэчлэлийн хөдөлгөөн намаа шинэчлэн байгуулна гэдгээ мэдэгдлээ.

Мөн тэд "С.Эрдэнэ бол шоронжсон, нахальный, аймшигтай бүдүүлэг хүн. Намын гишүүдийг Хандгайтдаа аваачиж хооллодог. Тэр мөнгөө өөрийн компанидаа авдаг. Намын санхүү шилэн байсан бол одоо модон, бүр төмөр болчихлоо" хэмээв. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.