СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дахин нэг К-Рор од амиа егүүтгэсэн байдалтай олджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

БНСУ-ын Кара охидын хамтлагт 2008 онд орсноор олны танил болж, К-рор од болох замаа нээсэн дуучин, жүжигчин бүсгүй Гү Хара Сөүл дэх гэртээ амиа алдсан байдалтай олдсоныг цагдаа нар мэдээлжээ.

 

 

Эх сурвалжууд түүнийг амиа егүүтгэсэн байдалтай олдсон хэмээн мэдээлж байгаа ч Сөүлийн цагдаа нар үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй, мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа гэжээ. Гү Хара энэ оны тавдугаар сард амиа егүүтгэх оролдлого хийж эмнэлэгт хэвтсэн байсан ч өнгөрсөн долоон хоногт тэрээр уран бүтээлдээ эргэн орж, хэд хэдэн удаа тайзан дээр гарсан байна.

Амиа егүүтгэх оролдлого хийснийхээ дараа Гү Хара шүтэн бишрэгчдийнхээ санааг зовоож, дуулиан шуугиан тарьсандаа уучлалт хүсч байсан юм.

. Гү Хара амиа егүүтгэхээсээ нэг хоногийн өмнө буюу бямба гарагт 1,5 сая дагагчтай Инстаграм хуудсандаа орондоо байгаа зургаа оруулж “сайхан амраарай” гэж бичсэн байна.

 

 

Түүний гаргасан анхны соло уран бүтээл EP нь Солонгосын хөгжмийн чартуудад дөрөвдүгээрт бичигдэж, энэ оны эхэнд Японы агентлагтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан билээ. Энэ сарын эхэнд "Шөнө дундын Хатан" дуугаа гаргаад байсан юм.

Гү Хара өнгөрсөн жил амьдралд нь тохиолдсон хэд хэдэн таагүй үйл явдлаас болж байр суурь нь ганхаж, олны дунд нэр хүнд нь унасан гэж үздэг. Тухайлбал, 2018 оны есдүгээр сард хуучин найз залуу нь түүний дуучны замналд хор хөнөөл учруулж болох бичлэгийг олон нийтэд дэлгэнэ хэмээн сүрдүүлж, хууль шүүхийн байгууллагынхантай орооцолдоод амжсан.

 

 

Гү Хараг амиа алдсан байдалтай олдохоос ердөө сарын өмнө түүний сайн найз К-Рор од Сулли амиа егүүтгэсэн байдалтай олдсон юм. Тэд эгч дүүс шиг дотно харилцаатай байсан тул сарын зайтай амиа алдсан нь К-Рор урлагийг шимтэн сонсогчид төдийгүй ойр дотны найз нөхдийнх нь хувьд цочирдуулсан хүнд мэдээ байсныг цахим ертөнцөд илэрхийлж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр Өмнөд Солонгос улс нь амиа хорлох үзэгдлээр дэлхийд 10 дугаарт ордог гэжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.