Эзэн богд Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Монгол бахархлын өдрийн хүрээнд өнөөдөр Төрийн ордны Иргэний танхимд реалист зураачдын үзэсгэлэн болон эрдэм шинжилгээний хурал, илтгэл тавигдахаар болжээ.
“Монгол Өв” реалист уран бүтээлчдийн холбооны зураачид XIII зууны үетэй холбоотой сэдэвтэй реалист уран бүтээлээ дэлгэн харуулах юм. Үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэлэх бөгөөд “Монголчууд өвөг угсаатан болохыг домог тууль батлах нь”, “Монголчуудын үүслийн соёл”, “Монголын Эзэнт гүрэн ба өрлөг их жанжид” зэрэг илтгэлүүдийг эрдэмтэн судлаачид тавих ажээ.