Увс аймгийн Зүүнхангай суманд цагдаагаар ажиллаж байсан О.Дөлгөөнд холбогдох хүчингийн гэмт хэргийг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ч 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хэлэлцэж, гурван жилийн хорих ял оноох шийдвэр гаргажээ.
Ялтан О.Дөлгөөн нь цагдаагийн албан хаагчаар ажиллах байх үедээ 14 настай сурагч охиныг хүчирхийлж, жирэмсэн болгосон гэх ноцтой хэрэг холбогдсон даруйд цагдаагийн байгууллагаас түүнийг халж, эрүүгийн хэрэг үүсгэн байсан билээ.
Увс аймгийн Прокурорын газраас О.Дөлгөөнд Эрүүгийн хуулийн тусгай 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 буюу “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснийг ийнхүү хангаж шийдвэрлэжээ.