БНХАУ-ын Ганьсу мужид монгол угсааны Тогоон улсын сүүлчийн хааны хүү Муюн Жигийн булшийг судалжээ. Тэрээр 691 онд, 42 насандаа таалал төгссөн байна.
Булшнаас 220 гаруй будсан ваар, лакаар бүрсэн мод, чулуу, зэс, төмөр, алт, мөнгө, арьс шир, торгон даавуу зэрэг олджээ.
Мөн булш нь тамга, тор, хаалга, хана, налуу замаас бүрдэх нэг танхимтай тоосгоор хийгдсэн бөгөөд булшны урд хэсэгт байх тамга нь сүлдтэй байна. Бушны урт нь 17.5 метр, гүн нь 3.5 метр юм. Мөн модоор хийсэн морь, хонь бүхий 70 гаруй жижиг олдвор олджээ.
Эх сурвалж: http://kaogu.cssn.cn/