МУГЖ, дуучин С.Жавхлангийн дуулж олонд хүргэсэн “Цэнхэр тэнгэрийн орон" дууг хоёр Пүрэвсүрэн зохиосон байдаг. Тэгвэл дууны шүлгийг зохиогч, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын ерөнхий найруулагч, яруу найрагч, дэд хурандаа У.Пүрэвсүрэн анхны бие даасан тоглолтоо хийхээр болжээ.
У.Пүрэвсүрэн нь "Эх орны хил тайван байна" зэрэг цэрэг эх орон, утга уянгын 500 гаруй шүлэг, 40, 50 орчим дууны аялгуу, нэг кино зохиол, нэг жүжгийн зохиол, нэг дуурийн цомнол, 10 орчим баримтат киноны зохиол бичиж туурвиснаас гадна олон арван уран бүтээлчдийн тоглолтыг тайзнаа найруулан тавьж байжээ.
Түүний тоглолтонд: МУГЖ С.Жавхлан, МУГЖ Л.Болдбаатар, МУГЖ Б.Батбаатар, МУСТА Б.Батболд МУСТА Д.Март, МУСТА Р.Дэлгэрмаа, МУСТА О.Баянмөнх, МУСТА Б.Болдбаатар, МУСТА Э.Төрмандах, МУСТА А.Анхбаяр, МУСТА Б.Баярцэцэг, МУСТА Т.Амина, МУСТА Б.Дэлгэрбаяр, МУСТА Б.Отгончимэг, МУСТА Ч.Цэцэгдэлгэр, МУСТА Х.Хаш, МУСТА Б.Алтангэрэл, МУСТА Ж.Батдаваа, Дуучин П.Равжир нарын дуучид, ЦДБЭЧ,ХЦДБЧ-ийн нэгдсэн найрал дуучид, бүжигчид, хѳгжимчид зэрэг нийт 260 гаруй бүтээлчид оролцох ажээ.