Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргыг дарамталсан талаар өчигдөр Д.Даваасүрэн өөрийн твиттер хаягаар жиргэлээ. Тэрээр "Тагнуулын дарга Гэрэл намайг дарамтлав. Би "Японд 20 жил болохдоо ядахдаа хэлийг нь сурахгүй дээ" гэв" гэсэн байна.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНСУ-д суух Элчин сайдад нэр нь хүчтэй яригдаж байгаа. Засгийн газрын хуралдаанаар түүнийг дэмжиж, Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн боловч, Ерөнхийлөгч түүнийг дэмжээгүй. Үүнд Д.Даваасүрэн гомдож, архи дарс ихээр хүртэж, таарсан бүртээ агсам согтуу тавьж яваа гэсэн мэдээлэл байна. Чингэж яваад Тагнуулын даргатай үг сөрсөн бололтой.
Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийн албан ёсны намтар дээр "Монгол улсаас Япон улсад суугаа ЭСЯ-нд атташе, Элчин сайдын зөвлөх, Зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн даргаар ажиллаж байсан" гэсэн үг, өгүүлбэр дурайж байгаа. "Японд 20 жил болохдоо хэлийг нь сураагүй" гэдэг нь үүнийг нь дайруулж хэлсэн үг бололтой.