СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-10-17

М.Оюунчимэг: Бидэнд гадаад төлбөр тооцооны талаар ямар ч мэдээлэл алга

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд иргэд, аж ахуйн нэгжид хяналт тавьсан, хязгаарласан заалт олон байна гэж гишүүд шүүмжилж байсан. Хууль санаачлагчийн хувьд үүнд ямар тайлбар хийх вэ?

-Валютын зохицуулалтын шинэчилсэн найруулгатай сайн танилцаагүй болохоор болгоомжлол байгаа нь харагдаж байна. Ялангуяа валютын гадаад, дотоод гүйлгээнд хяналт тавьж, зөвхөн Монголбанкаар дамжуулах, иргэн, аж ахуйн нэгжийн гүйлгээнд хяналт тавих нь гэх мэт буруу ойлголт байна. Валютын зохицуулалтын тухай гэсэн заалт оруулж байгаа юм. Ер нь . Хуульд валют солих цэгийн үйл ажиллагааг санхүүгийн зохицуулах хороо хянана гэсэн заалт бий. . Монголын газар нутагт явуулж буй .

Эдгээр заалтыг болон Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг Валютын зохицуулалтын хуулийн шинэчилсэн найруулгатай нэгтгэж байгаа. Хуулийн хамгийн гол зорилго нь . Шаардлагатай тохиолдолд Үндэсний статистикийн хороонд албан бичиг явуулж, тэндээс гадаад худалдаатай холбоотой зарим мэдээллийг Төв банкинд өгч байх жишээний. Тиймээс нэгэнт л Монгол Улсын нутаг дэвсгэр дэх валютын зохицуулалттай холбоотой асуудлыг Төв банк хяналтдаа авах бол Төв банкны болон Валютын зохицуулалтын тухай хуульд нарийвчлан тусгаж өгөх хэрэгтэй гэж үзсэн. Хуулийн төсөл дээр Төв банкнаас дэд ажлын хэсэг гарч хамтарч ажилласан. Хүмүүст болгоомжлол төрүүлж байгаа 10.4-т Монголбанк Монгол Улсын эдийн засаг төсвийн орлогын бүрдэлтэд чухал ач холбогдолтой стратегийн хөрөнгө оруулагч, эдийн засгийн харьяат бус этгээдийн харилцан тохиролцооны үндсэн дээр валютын данс нээх, төлбөр тооцоог гүйцэтгэж болно” гэж оруулсан.

-Ерөнхийлөгч Валютын зохицуулалтын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хоёр дахь удаагаа хуулийн төсөл өргөн барьсан байна. Уг өөрчлөлтөд стратегийн ач холбогдол бүхий ордыг ашиглаж байгаа аж ахуйн нэгжийн дансыг Монголбанкаар дамжуулахаар тусгасан байсан. Зарчмын хувьд энэ хоёр хуулийн төсөл ялгаагүй юм биш үү?

-Ерөнхийлөгчөөс “Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн стратегийн ач холбогдол бүхий газрыг ашиглаж байгаа гадаадын хөрөнгө оруулагчийн төлбөр тооцооны дансыг Монголбанкинд байршуулж болно” гэсэн нэмэлт өөрчлөлтийг оруулж байгаа. Энэ хоёр заалтыг нэгтгэж Валютын зохицуулалтын хуулийн шинэчилсэн найруулгадаа томьёоллыг нь хэрхэн хийх талаар ярилцъя гэж байгаа.

-Гэхдээ Монголбанк болон арилжааны банкны алинд нь данс нээх вэ гэдэг нь маргаантай байх шиг байна.

-Үүрэгжүүлж өгөх хэрэгтэй гэдэг байр суурийг олон гишүүн илэрхийлж байсан. Ингэхдээ Төв банк, арилжааны банк, хөрөнгө оруулалтын бусад банкины алинд нь данс нээх эрхийг нээж өгөх вэ гэдэг асуудал ажлын хэсгийн хуралдааны явцад тодорхой болох болов уу. . Ялангуяа, Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар банк хоорондын гүйлгээнд ач холбогдол өгч, анхаарал хандуулах тухай байгаа юм. Өөрөөр хэлбэл, Валютын зах зээлийн гол тоглогч нь Монголбанк болон томоохон арилжааны 3-4 банк байна. Хуулийн бас нэг шинэчлэл нь арилжааны банкууд руу чиглэсэн зөв зохицуулалт хийх, зах зээлээ сайжруулах, платформоо өргөжүүлэхэд анхаарал хандуулсан. Түүнээс иргэн, аж ахуйн нэгжийн валютын гүйлгээг хаах, хориглох гэсэн заалт байхгүй.

-Валютын зохицуулалтын тухай хуулиар банк хоорондын гүйлгээ тодорхой байгаагаас бус банк бус санхүүгийн байгууллага, түүнээс гадуурх валютын гүйлгээ, гадаадад байгаа үл хөдлөх хөрөнгө, гэсэн. 

-Ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Энэ удаагийн төсөв өмнөх жилүүдээс орлого, зарлагыг нэлээд нэмэгдүүлсэн гэдгээрээ онцлог байна?

-УИХ-аар 2019 оны төсөв хэлэлцэж, төрөөс баримтлах мөнгөний бодлого орж ирж байна. Ер нь бид төсөв төрөөс баримтлах мөнгөний бодлоготой маш сайн уялдаа холбоотой байх ёстой гэдэг байр суурийг баримталж байна. Ирэх оны төсвийг харахад нааштай зүйлүүд ажиглагдаж байгаа. Тухайлбал, төсвийн алдагдлыг 5.4 хувь болгож бууруулсан. Гэхдээ бид төсвөө алдагдалтай батлах ёсгүй учир Засгийн газар маш сайн ажиллах ёстой. УИХ ч хяналт тавих ёстой гэдгийг хэлж байгаа. Мөн хэт төвлөрлийг энэ удаагийн төсвөөр сааруулж байгаа. Өөрөөр хэлбэл, төсвийг захиран зарцуулагч нар аймаг орон нутагт нь эрх мэдэл өгөх, хөрөнгө оруулалтыг чиглүүлэх зэрэг бодлогууд орж ирж байна. Нөгөө талаар Засгийн газар үнэт цаас гаргадгаа больсон нь давуу тал болж байна. Түүнчлэн ирэх оны төсөвт орж ирж байгаа нааштай үзүүлэлтүүдийн нэг нь Ирээдүй өв санд 500 орчим сая төгрөг тусгасан байна. Энэ бо маш зөв зүйл.

-Алдагдалтай батлах ёсгүй гэж байна. Цаашдаа төсвийн алдагдлыг бууруулах боломжийг хэрхэн харж байна вэ?

-Бууруулах боломжтой. 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөлөлд зааснаас орлого, зарлага нь нэмэгдэж орж ирж байгаа. Тиймээс бид эдгээр хуульд тааруулж орлого, зарлагаа маш сайн тооцоолбол алдагдал буурах боломж байгаа. Зарлага 11.5 их наяд гэхээр их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр байгаа юм. Энэ хөрөнгө оруулалтаас үнэхээр зайлшгүй шаардлагатай нь хэдэн хувийг эзэлж байна. Ер нь бол шаардлагагүй хөрөнгө оруулалт байна гэж бид харж байгаа. Жишээлбэл, сургууль, цэцэрлэг, эмнэлэгт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр байсан. Мэдээж хэрэгцээ шаардлага байгаа ч маш сайн тооцоолох хэрэгтэй. Тухайлбал, хоёр сургууль байх шаардлагагүй орон нутагт гишүүн нь хөрөнгө оруулалт хийнэ гэвэл сургууль барьчихдаг тухай өнгөрсөн төсвийн хэлэлцүүлэг дээр яригдаж байсан. Ирэх оны төсөвт хөрөнгө оруулалтаас эргэж харах зүйл байгаа. Энэ бүхнийг шахаж чадвал алдагдлыг бууруулах боломж байна.  

-Та өмнө нь Туул голыг тусад нь хуультай болгох хэрэгтэй гэж байсан. Энэ ажил хэрхэн үргэлжилж байгаа бол?

-. Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт үүрэг өгсөн. А.Сүхбат гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг Туул голын тухай хуулийн төсөл боловсруулж байгаа. Туул гол орчимд хууль зөрчиж барьсан хашаа, хайсыг буулгах, барилгын үйл ажиллагааг зогсоох байнгын хорооны тогтоол шийдвэр гарч, Засгийн газар нь хүлээн зөвшөөрч, . Тиймээс бид Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хандаж, энэ асуудлыг шийдэхийн төлөө явна. Хуулийн тухайд ажил нааштай яваа. Дэлхийн бусад оронд ч ийм хууль байдаг юм билээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.