СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ган гачиг нүүрлэж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

. Иргэд Засгийн газар болон Талибаны зэвсэгт бүлгийнхний мөргөлдөөнөөс илүү ган гачигаас зугтаж дүрвэж байна.

“Бид өлсөж цангаж байна. Бидэнд юу ч алга. Наймуулаа жижиг майханд амьдарч байна” гэж дүрвэгсдийн нэг Шади Мохаммед сурвалжлагчид ярьжээ.

Афганистаны өрнөд, умард нутагт хэт хуурай цаг агаараас зугтаж 260,000 хүн орон гэрээ орхин дүрвэсэн байна. Талибаны зэвсэгт бүлэглэлийн мөргөлдөөнөөс болж улс оронд үймээн самуун газар авахын зэрэгцээ ган гачиг нөхцөл байдлыг улам дордуулж байна.

. Гэхдээ гамшгийн байдалд хүрсэн тул тусламж хүргэхэд хүндрэлтэй байгаа гэжээ.

Тус байгууллагаас өлсгөлөнд нэрвэгдсэн 2,2 сая иргэнд 34,6 сая ам.долларын тусламж хүргэхээр ажиллаж байна. Зарим нутагт жил гаруйн турш бороо хур ороогүй учраас амьд үлдэхийн тулд малаа зарж, мөнгө зээлэн орон гэрээ орхих тохиолдол их байгаа юм.

Энэ бямба гарагт Афганистанд удаан хүлээсэн Парламентын сонгууль болно.

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.