-Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр цэцийн даргын албан тушаалаасаа чөлөөгдсөн ч гишүүн хэвээр үлдсэн. Гэвч түүнийг цэцийн гишүүн ч байх эрхгүй гэж олон нийт үзж байгаа юм. Харин УИХ-ын зарим гишүүд түүнийг "даргын албан тушаалаасаа чөлөөгдсөн бол гишүүнээсээ бас чөлөөлөгдөж болохгүй. Нэг хүнд хоёр удаа хариуцлага тооцох хууль байхгүй" хэмээн үэзж байгаагаа илэрхийлсэн юм. Тэгвэл бид мэргэжлийн хуульчийн байр суурийг мөн сонслоо.-
Хуульч, өмгөөлөгч О.Алтангэрэл:
-Уг нь Монгол Улсын Дээд шүүх, Үндсэн хуулийн цэц бол хуульчийн карьерын оргилд нь байдаг байгууллага. Энэ хүн ёс зүйн хувьд асуудалтай. Гэхдээ хууль тогтоомжийн хүрээнд асуудлыг өөрөөр ойлгох ёстой. БНСУ-ын хууль тогтоомжоор хариуцлага хүлээсэн гэдэг нь Монгол Улсад гэмт хэрэг хийсэнд тооцогддоггүй. Зөрчлийн хуульд ийм асуудлыг зохицуулсан заалт байхгүй. Д.Одбаярын үйлдэл нь ёс зүйн хувьд асуудалтай, хууль зүйн хувьд бололцоотой л зүйл.
ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр ёсзүйн хувьд хариуцлага хүлээж, цэцийн даргынхаа албан туушаалаас ч, гишүүний албан тушаалаас ч давхар чөлөөлөгдөх боломж байсан. Гэвч дан ганц даргаасаа чөлөөлгдөх хүсэлт өгсөн. Харин УИХ хууль тогтоох байгууллагынхаа хүрээнд цэцийн гишүүдийн асуудлыг авч хэлэлцэх ёстой, гэсэн юм.