СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Tesla-ын шинэ жийпийг танилцуулах үеэр цонх нь хагарчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Элон Маск орон нутгийн цагаар пүрэв гарагийн орой Калифорнийн Хауторнд цоо шинэ Cybertruck нэртэй пикап загварын жийп автомашинаа танилцууллаа. Удаан хүлээлгэсэн цахилгаан жийп цэнэгээ илүү удаан хугацаанд хадгалж, даацыг нь нэмэгдүүлсний дээр цонхыг нь энгийн нэг шилээр биш нэн хатуу сайжруулсан гангаар хийсэн тул бат бөх чанарыг амласан юм.

Tesla-ын .

Маскийн хэлснээр Cybertruck-ын шил суманд ч тэсвэртэй гангаар хийсэн боловч танилцуулгын үеэр Tesla-ын хэлбэр загвар хариуцсан ажилтан Франц вон Холцхаусеныг метал бөмбөлөг шидэх үед зүүн урд талын цонх нь цуурч хагарчээ. Үүнийг тайлбарлахдаа Элон Маск “бид өмнө метал эд зүйл зөндөө шидэж үзсэн ч огт хагараагүй, энэ удаад чухам яагаад хагарсан шалтгааныг хараахан мэдэхгүй байна” гэсэн тайлбарыг өгчээ.

 

 

Уг явдлын дараа компанийн хувьцааны ханш доголдож магадгүй гэж үзсэн ч бараг өөрчлөгдөөгүй юм.

Ирээдүйн автомашины өнгө төрхийг өөрчилсөн CyberTruck-ыг 39,900 ам.долларын үнээр худалдаалж эхлэх ба урьдчилсан захиалгаа тун удахгүй авч эхэлнэ гэжээ. Нэг удаагийн цэнэгээрээ 402 км туулах чадвартай нь ийм үнэтэй байгаа бол үүнээс хоёр дахин хол буюу 800 гаруй км туулах хүчин чадалтай хувилбар нь 69,900 ам.долларын үнэтэй байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.