Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилогдсон Д.Баярсайхан нэн тэргүүнд хийх ажлуудынхаа талаар товч мэдээлэл өглөө.
СЗХ-ны дарга Д.Баярсайхан:
Би энэ салбарт нэлээдгүй хугацаанд ажилласан. Цаашид их зүйл хийнэ гэж бодож байна. Өнгөрсөн онд арав гаруй IPO хийгдсэн боловч дараа дараагийн хөрөнгө оруулалтын ажлууд удаашраад байна. Иймд олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгох ажлыг эрчимжүүлнэ гэж бодож байна. Хувийн даатгалын тогтолцоонд томоохон реформ хийх ёстой. Монгол Улс төрийн даатгалын хажуугаар хувийн даатгалыг зэрэг аваад явах бүрэн боломж байгаа хэдий ч яг хэрэгжүүлэх гэхээр хууль эрх зүйн боломж дутагдаад байна. Бидний хамгийн түрүүнд хийх ёстой ажил нь саарал жагсаалтаас гарах ёстой. Ингэхийн тулд бусад байгууллагатайгаа нэлээн сайн уялдаж ажиллах ёстой. Саарал жагсаалттай холбоотой асуудлыг хэвлэлийнхэндээ тусдаа яръя гэж бодож байгаа.