УИХ-ын чуулганы өчигдрийн/2019.11.21/ нэгдсэн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Тэгвэл өнөөдөр шинэ дарга нарыг томиллоо. Монголбанкны ерөнхийлөгчөөр дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Лхагвасүрэнг томилсон бол СЗХ-ны даргаар мөн дэд дарга Д.Баярсайханыг томиллоо.
Монголбанкны шинэ ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-Нэгдүгээрт "Саарал жагсаалт"-аас гарах асуудал, хоёрдугаарт Олон улсын валютын сангийн хөтөлбөрөө цаашид үргэлжлүүлэх талаар арга хэмжээ авч ажиллана. Зээлийн хүүг бууруулж ажиллахад анхаарна гэдгээ онцоллоо.