Японы мэргэжлийн сумо бөхийн 12 дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Энэ өдөр их аварга Хакухо М.Даваажаргал ээлжит учраа болох Комүсүби Эндог 11 дэх удаагаа давлаа. Ингэснээр их аварга 11 даваа, нэг унаатай болсноор башёг ганцаараа итгэл түрүүлсэн хэвээр үлдлээ. Харин түүний ард есөн даваа, хоёр унаатай явж байсан Комүсүби Асанояама секиваке Митакеумитэй барилдан ялагдаж гурван унаатай боллоо. Мөн найман даваа гурван унаатай явж байсан маэгаширагийн 10-аас барилдаж буй Шодай мөн маэгаширагийн 15-аас барилдаж буй Дайшомаругаар ээлжит даваагаа авлаа. Ийнхүү их аваргын ард есөн даваа, гурван унаатай хоёр бөх бичигдэж байна.
Их аваргын хувьд Кюүшюү башёд түрүүлэхэд ердөө хоёр даваа хэрэгтэй боллоо.
Улс орноосоо уравсан нэг этгээд түрүүлэнэ үү?байна уу? бидэнд ямар хамаа байна