Авлигатай тэмцэх газар “Албан тушаалтны хөрөнгө, орлогод иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх, ХОМ-ийн маягтыг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр “Блю скай” төвийн хурлын танхимд зохион байгууллаа.
Уг арга хэмжээний үеэр албан тушаалтны хөрөнгө, орлогод иргэдийн хяналтыг хэрхэн нэмэгдүүлэх, дан ганц орлого, хөрөнгийг бүртгэхээс гадна зарлагын асуудлыг хэрхэн тусгах, олон улсад төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогыг хэрхэн бүртгэж, хянадаг, манай улсад ХОМ-ийг хянан шалгахад гарч байгаа хүндрэл бэрхшээл, тулгамдаж байгаа асуудал, хэрэгцээ шаардлагын талаар хэлэлцэв.
Хэлэлцүүлэгт төрийн байгууллага, иргэний нийгэм, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцож, албан тушаалтны хөрөнгө, орлогод тавих иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх, мэдүүлгийн маягтыг улам боловсронгуй болгохоор саналаа гаргаж нэгтгэлээ.