СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-11-22

Соёлын төв өргөөний захирал Б.Байгалмаа тэтгэвэртээ суухгүй найман жил илүү ажиллажээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
5 жилийн өмнө

 

Монгол Улсын төв талбайн хажууд байрлах “Соёлын төв өргөө” ТБАГУТҮГ-ын захирлаар Бадамын Байгалмаа гэх эмэгтэй ажиллаад даруй 20 жил өнгөрчээ.

Соёлын төв өргөөний барилгыг УИХ-ын 1999 оны 29 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг Даргын А/209 тоот захирамжаар Төрийн өмчийн харъяаллаас хасаж, нийслэлийн өмчлөлд шилжиж ирсэний дараа буюу 1999 оны аравдугаар сарын 01-ний өдөр тус байгууллагын захирлаар “Ажнай” корпорацийн захирал Д.Бат-Эрдэнийн хадам эх Б.Байгалмаа томилогдон ирж байжээ.

Б.Байгалмаа нь өдгөө 63 настай. Өндөр насны тэтгэвэрт гарах нас нь өнгөрөөд найман жил болчихоод байхад үе үеийн нийслэлийн Засаг дарга нар түүнийг албан тушаалаас нь чөлөөлөхгүй байсаар өнөөдрийг хүрчээ.

Нийслэлийн Засаг даргаар 2012-2016 онд ажиллаж байсан Э.Бат-Үүл түүнийг тэтгэвэрт нь гаргах гээд чадаагүй бол, удаах Засаг дарга нар болох Су.Батболд, С.Амарсайхан нар ч бас л тэтгэвэрт нь суулгаж чадаагүй хэмээн эх сурвалж хэлэв.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.