Францын өмнөд нутагт байдаг Сэнт Марти ла Плайн амьтны хүрээлэнгээс дэлхийд нэн ховордсон улаан өнгийн хулсны баавгайг алдсан тул эрж хайж байна хэмээн зарлажээ.
Цас орсны улмаас амьтны хүрээлэнгийн зарим хэсэг эвдэрч нурсан үед хулсны баавгайг чөлөөтэй болж, зугтаасан хэмээн мэдэгджээ. Зугтсан хулсны баавгайг амьтны хүрээлэнгээс таван км-ын хол явж байхыг жолооч харсан байна.
Facebook хуудсаар дамжуулан иргэдийг улаан өнгийн хулсны баавгай харвал нэн даруй мэдэгдэхийг хүсч, барьж авахыг оролдохгүй байхыг анхааруулжээ. Хор хөнөөл багатай ч хурц савар, шүдтэй учир болгоомжтой байхад илүүдэхгүй гэжээ.
Гурван настай хулсны баавгай юман дээр авирах дуртай учир орчин тойрны моддоо ажиглаж харахыг уриалсан байна. Энэ жил Их Британийн амьтны хүрээлэнгүүдээс хоёр ч удаа улаан хулсны баавгай зугтсан хэрэг гарсан ч дроны тусламжтайгаар эргүүлэн олж авсан юм.
Улаан хулсны баавгай нь Бутан, Балба, Энэтхэг, Мьянмар, Хятадад нутагшсан ба дэлхий дээр ердөө 10,000 хүрэхгүй байдаг тул нэн ховордсон амьтдын жагсаалтад албан ёсоор багтаажээ.
Эх сурвалж: www.bbc.com