СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-11-22

Авто ослоор гэмтсэн хүүхдийн тоо 2.5 дахин өсчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
5 жилийн өмнө

 

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ долоо хоног эхэлснээс хойш нийт 1279 дуудлага мэдээлэл иржээ. Тээврийн цагдаагийн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10 хүнийг шүүхээр баривчилж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.  Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 7.9 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 7.8 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 2.5 дахин өссөн бол гэмтсэн хүний тоо 36 хувиар, ноцтой зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсоогүй байна.

            Нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн автобус буудал руу бүрэн орж зогссоны дараа бууж, суух, автобус буудал руу орж зогсоогүй байхад тээврийн хэрэгслийн өөдөөс гүйхгүй байхыг ТЦА-аас анхааруулж байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.