СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Вьетнамын 39 иргэний цогцсыг буцаахад хандивлагчид тусалж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Их Британи руу цагаачлах гэж байгаад хөргүүр чиргүүлд амиа алдсан Вьетнам улсын 39 иргэний цогцсыг таниулах ажил дуусаад хоёр долоо хоног гаруйн хугацаа өнгөрсөн ч эх нутаг руу нь буцаагаагүй байгаа юм. Вьетнам улсын Засгийн газар эдгээр цогцсуудыг эх нутагтаа авчрахад гарах зардлыг ар гэрийнхэнд нь зээл тусламжаар дамжуулж олгохоо мэдэгдсэн ч тэдэнд дахин зээл авах хүндрэлтэй гэдгээ илэрхийлсэн билээ.

Учир нь тэдгээр гэр бүлүүд хайртай дотны хүмүүсээ өндөр хөгжилтэй улс орон руу хууль бусаар хил давуулахад их хэмжээний зээл авсан тул дахин зээл авснаар төлж барагдашгүй өрөнд орохоо хэлсэн байна.

Өмнөх өрөө ч хэрхэн дарахаа мэдэхгүй байгаа гэр бүлүүдэд хандивлагчид туслахаар шийджээ. . Уг мөнгийг хохирогчдын цогцсыг Вьетнам руу буцаахад хэрэглэх юм.

Нэг цогцсыг илгээхэд 66,2 сая донг буюу 2,900 орчим ам.долларын зардалтай. Хэрэв чандарлавал уг зардлын 2/3-той тэнцэх хэмжээний мөнгө шаардлагатай ажээ.

 

 

Хохирогчдын ар гэр дахин зээл авахад бэрхшээлтэй байгаа талаар энэ даваа гарагт мэдэгдсэний дараа Вьетнам улсын болоод олон улсын хандивын зарим байгууллага тэдэнд туслах аян эхлүүлсэн байна.

Тухайлбал GoFundMe 40,000 ам.доллар цуглуулж тэдгээр гэр бүлүүдэд туслах зорилго тавьсан ба одоогоор 17,000 ам.доллар цугларсан байна. Тус санаачилга гэр бүл бүрт мянган ам.долларын тусламж үзүүлэхээр зорьжээ. Мөн Түүнчлэн Саша Май хандивын байгууллага аяны хүрээнд 60,000 ам.доллар цуглуулжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.