АНУ-ын Орегон мужийн иргэн Саша нэртэй муураа алджээ. Түүний муур гэрээсээ 1,900 км хол алдагдсан байсан бөгөөд азаар тэд эргэн уулзаж чадсан байна.
Орегон мужийн Портлэнд хотод алга болсон муур 2,000 км орчим зайтай Нью Мексико мужийн Санта Фе хотоос таван жилийн дараа олджээ. Санта Фе хотын амьтан хамгаалах газраас муурны микрочипийг ашиглаж эзнийх нь байршлыг тогтоож чадсан байна.
Энэ долоо хоногт Сашаг гэрлүү нь буцаажээ. Түүний эзэн Виктор Юсов муураа алга болгоод таван жил өнгөрсөн тул эргэж олох найдвар тасарсан байсан гэжээ. Эхэндээ муураа олсон гэдэгтээ итгээгүй ч түүнийг эсэн мэнд байгаад баярласан тухайгаа ярьжээ.
Саша чухам яаж яваад гэрээсээ хэдэн мянган км хол явсан нь тодорхойгүй маш урт замыг туулж, адал явдалтай учирсан нь гарцаагүй.
Эх сурвалж: www.bbc.com