-Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц үзсэнээс хойш уг хуулийг өөрчлөх асуудал УИХ дээр яригдаж эхэлсэн. Өнөөдөр/2019.11.21/ уг асуудлыг чуулганаар хэлэлцэх ёстой байсан ч УУХҮЯ болон Сангийн яам нэгдсэн байр сууринд хүрээгүй учраас хэлэлцэх асуудлын жагсаалтаас хойшлуулжээ. Мөн цэцийн шийдвэрээс болж АМНАТ-инй орлого 70 тэрбумаар тасарч байна гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдэж байгаа бол Төсвийн байнгын хороон дарга Б.Чойжилсүрэн яг тийм албан ёсны судалгаа гараагүй байна гэж үзэж байна.
Түүнчлэн АМНАТ-ийг олборлогч, ачуулагч, худалдагч, экспортлогч, монгол банкинд алт тушаагч бүгдээс авах ёстой гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үзэж байгаа бол УУУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар зөвхөн олборлогч төлөх ёстой гэсэн эсрэг, тэсрэг байр суурийг илэрхийлж байна. Дээрх зөрүүтэй тайлбаруудыг "СӨРӨГ ТАЙЛБАР" буланд онцолж байна.-
-АМНАТ-ын төлбөр тасраад байгаа юм уу?
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Цэцийн шийдвэр гарснаас хойшоо буюу 10-р сарын 30-аас хойшоо АМНАТ төлөгдөхгүй байгаа. Татварын ерөнхий газраас надад тодорхой мэдэгдэл ирүүлсэн, албан тоотоор. Ингээд аваад үзэх юм бол өдөрт 4,6 тэрбум төгрөгийн АМНАТ-ийн орлого орхохгүй байгаа юм. Энэ оны 11-р сарын 15-ны байдлаар 69,9 тэрбум төгрөгийн АМНАТ-ийн орлого ороогүй байна.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хороон дарга Б.Чойжилсүрэн:
Яг тийм судалгаа байхгүй. Одоо хориод хонож байна. Одоо бол хууль батлагдвал ҮХЦ-ийн шийдвэр гарсан тэр өдрөөс үйлчилэх процессийн хууль дагаж гарна.
-АМНАТ-ийг яг хэнээс авах ёстой юм бэ?
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Ашигласан худалдсан, экспортолсон гэсэн гурван шатанд АМНАТ-ийг угаасаа төлнө. Мэдээж энэ үндэслэлээ гаргахдаа бусад улс орнуудын туршлага ямар байгаа вэ, монголчууд дэлхий дээр байдаггүй юм хийчихээд яваад байна уу гээд бусад орнуудын АМНАТ-ийг харьцуулсан судалгааг гаргуулж авсан. Яг манай зарчим анхнаасаа энийг хийхдээ бусад орнуудын туршлагыг судалж байгаад хийж байгаа шүү дээ. Та бүхэн мэдэж байгаа. Ямар нэгэн хууль гаргахаасаа өмнө нэлээд судалдаг. Тэрүүгээр судлагдаад бусад оронд яаж хэрэгждэг, яг тэр жишгээрээ адилхан хэрэгжиж байгаа. Манай энэ систем бусад орнынхтой яг адил.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:
-АМНАТ гэдэг чинь ерөөсөө л олборлож байгаа компани, тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компани гарч ирсэн тохиолдолд төлдөг зүйл ш дээ. Ер нь бол дэлхий нийтийн чиг хандлага, баримжаа нь тэр. ...Баяжуулах үйлдвэрээс манай улс аваад явж байгаа юм. Тэгэхээр, Сангийн яамны өргөн бариад, бидний хооронд жаахан, жаахан зөрчил гарсан нь асуудлын гол нь - Тусгай зөвшөөрөл эзэмшээгүй баяжуулах үйлдвэрээс АМНАТ авах нь зохимжгүй юм аа. Энэ бол бусад хууль тогтоомжоороо явна гэсэн байр суурьтай байсан. Сүүлдээ "Ямар ч байсан төсвөө баталчихсан юм байна. Тэгэхээр олборлож байгаа, баяжуулж байгаа дээрээс зэрэг авах нь зүйтэй" гэсэн нэгдсэн байр сууринд хүрсэн.