СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Apple шинэ киногоо дэлгэцэнд гаргахаас татгалзлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Apple компани өөрсдийн бүтээсэн анхны бүрэн хэмжээний уран сайхны кино болох “The Banker” бүтээлээ Холливудын AFI наадамд пүрэв гарагт гаргах ёстой байсан ч гэнэт цуцлах шийдвэр гаргаснаа лхагва гарагт мэдэгдсэн байна.

“The Banker” нь өнгөт арьстай хоёр манлайлагч эрхмийн бодит амьдралаас сэдэвлэсэн түүхэн бүтээл байсан ба . Киног дэлгэцэнд гаргахаас өмнө "Apple+"-н бүрэн хэмжээний анхны кино хэвлэлийнхний гол сэдэв болж, цаашлаад Оскарын наадамд өрсөлдөхүйц хэмжээний бүтээл болсон хэмээн шуугиж байсан юм.

Apple компанийн гаргасан мэдэгдэлд өнгөрсөн долоо хоногт киноны талаар санаа тавих асуудлууд хэд хэд гарсан тул бид илүү анхааралтай байж хянуур ажиллахын тулд хугацаа шаардаж байна гэжээ. Тэдгээр сэтгэл зовоосон асуудлууд чухам юу болох нь тодорхойгүй хэвээр үлдсэн байна.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.