СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: НБГ-ын орлогч дарга Л.Буянтогтох: Нэгдүгээр сургуулийн захирлыг хаацайлсан зүйл байхгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр дунд сургуулийн багш нар захиралтайгаа хамтран ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлжээ. Гэтэл үүнийг нь захирал нь мушгин гуйвуулж "багш нар ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгсөн" гэж хэвлэлд мэдээлэл өгсөн гэнэ. Тиймээс өнөөдөр тус сургуулийн багш нарын төлөөлөл хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл тайлбар хийлээ.

Нэгдүгээр сургуулийн багш нар болон удирдлагынх нь хооронд зөрчил үүссэн гол шалтаг нь өнгөрсөн есдүгээр сарын 30, аравдугаар сарын 1-ний өдрүүдэд сурагчдын үдийн цайнд гарал үүслийн баталгаагүй, чанаргүй хүнс нийлүүлснээс үүдсэн юм байна. Ийнхүү хүүхдүүдэд чанаргүй хүнс өгснөөс зарим сурагчийн бие эвгүйрхжээ. Үүнийг нь мэдэж  олон нийтэд мэдээлсэн багшийг захирал Д.Цогзолмаа ажлаас халжээ.

Энэ асуудалд тус сургуулийн 70 гаруй багш нар захиралтайгаа хамтран ажиллахгүй гэдгээ удаа дараа Нийслэлийн Боловсролын газарт илэрхийлсэн бөгөөд ямар нэгэн дорвитой хариу мэдэгдэхгүй байна гэх хариултыг нэгдүгээр сургуулийн багш Ч.Чагцал дурдсан юм.

Тэгвэл үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтохоос дараах тайлбарыг авлаа.

-. Энэ дагуу бид нар хүсэлтийг нь хүлээн авч хэрэгжүүлэхээс гадна дараагийн даргыг томилох асуудалд АТГ-т урьдчилсан мэдүүлгийг хянуулдаг үүнд тодорхой хугацаа шаардаж байгаа. Тэрнээс бол .

-Нэгдүгээр сургуулийн захирлыг жилийн өмнө томилсон байдаг. Гэтэл ямар учраас багш нар нь захиралтайгаа хамтарч ажиллахгүй гээд байгаа асуудалд НБГ ямар байр суурьтай байна вэ?

-2018 оны сүүлээр Д.Цогзолмаа нэгдүгээр сургуулийн захирлаар томилогдсон. Ингээд үдийн цайтай холбоотой асуудлаар ажлаа өгөх өргөдлөө өгсөн. Д.Цогзолмаагийн хувьд өөр байр суурьтай байгаа “Би энэ байгууллагад ирээд тодорхой ажил хийж, шударга бус зүйл, болохгүй байгаа асуудлыг цэгцлэхээр ажилласан. Харамсалтай нь хамтран ажиллаж байгаа зарим нэг хүмүүсийн асуудлаас болоод ажлаа өгч байна. Жирийн иргэний хувьд шалгуулах болно” гэсэн. Энэ хүнийг ажиллуулах сонирхолтой хамт олон хүртэл байгаа.

Нийслэлийн Боловсролын газрын зүгээс нэг хэсэг хүмүүсийн байр сууриар асуудалд хандмааргүй байна. Бодит байдал дээр ажилласан ажлын хэсгийн дүгнэлт гарахыг хүлээж байна. .

Сүүлийн жилүүдэд нэгдүгээр сургууль гурван захирлын нүүр үзлээ. Ер нь цаашид энэ асуудал яг хаанаа байгааг маш олон талаас нь нягталж зөв бодит үнэлгээ гаргах болно.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.