СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2019-11-21

Долоон хүний амь насыг хохироосон авто осолтой холбоотой хэргийг шүүхээр хэлэлцэж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны наймдугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн нутагт зам тээврийн ослын улмаас гурван гэр бүлийн долоон хүн нас барсан хэргийг өнөөдөр хэлэлцэж байна.

Тээврийн прокурорын газраас Ө.Цэцэгшагдарт холбогдуулан 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүх 2019 оны 10 сарын 09-ний өдөр хүлээн авчээ.

Уг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг 2019 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр болж, гэм буруугийн шүүх хурлыг өнөөдөр хийхээр товлосон хэмээн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн тамгын газраас мэдээлэв.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.